Монгол бичгээс хөрвүүлж галигласан: Э. Оюунтунгалаг, М. Очирцэнд. — Улаанбаатар: Соёлын яам, 2022. — 28 x. — ISBN 9789919985271.
Энэ бүтээл нь 30 хичээлээс бүрдсэн, 14 хуудастай сурах бичиг юм. Тус сурах бичгийг 1925 онд Улаанбаатар хот дахь Орос, Монголын хэвлэлийн хорооноос эрхлэн, хорголжин үсгийн бараар хэвлүүлжээ. Хичээл бүрийн агуулга нь дахин давтагдахгүй, монгол уламжлалт соёл, заншлын агуулгаас бүрджээ. Нэгдүгээр хичээл нь цагаан толгой, дэвсгэр үсэг, нэрийн нөхцөл, ах үсгийн тухай хичээлээс бүрджээ. Хоёрдугаар хичээл нь тооны нэр, гуравдугаар хичээл нь тойм тоо гэхчлэн цаг улирлын уламжлалт нэр, ураг садны нэр, өнгө зүс гэхчлэн олон сэдвийг хамарчээ.